”Болор цом-2018” наадмын бүртгэл эхэллээ

Анх 1983 онд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн санаачилгаар зохион байгуулагдаж байсан шилдэг яруу найрагчдыг тодруулдаг "Болор цом" наадмын энэ оны бүртгэл өнөөдөр /2018.12.04/ эхэлжээ. 36 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус наадамд оролцох яруу найрагчдаас өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ныг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоотод бүртгэж, бүтээл хүлээн авах аж.
Энэ жилийн "Болор цом" наадам Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн баяртай давхцаж буйгаараа онцлог юм. Тиймдээ ч энэ удаагийн наадамд өмнөх жилүүдийн "Болор цом"-ын эзэн найрагчдыг урьж оролцуулахаар болжээ.
"Болор цом" ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Говьсүмбэр аймагт болно. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх журамтай аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ