Жуулчид очих дуртай дэлхийн хотуудын жагсаалтыг Хонгконг тэргүүлжээ

Жуулчид очих дуртай дэлхийн 100 хотын жагсаалтыг 2018 онд 30 сая шахам жуулчин хүлээн авсан Хонгконг тэргүүлсэн тухай “Euromonitor International” уламжлав.
Тус жагсаалтын хоёрт 22.5 сая хүн жуулчилсан Тайландын нийслэл Бангкок, гуравт Лондон (20 сая жуулчин) бичигджээ.
Топ-10-т түүнчлэн Макао (Хятад), Сингапур, Парис (Франц), Дубай (Арабын нэгдсэн эмират), Нью-Йорк (АНУ), Куала-Лумпур (Малайз), Шеньжень (Хятад) багтсан байна.
Шинжээчдийн хэлснээр, Жухай-Макао-Хонгконг гүүр ашиглалтад орж, Хятадын томоохон хотуудаас Хонгконг хүрэх цагийг хоёр дахин хэмнэх хурдны галт тэрэг явж эхэлснээр тус хотод ирэх жуулчид эрс нэмэгджээ.
2015 оны арваннэгдүгээр сард болсон террорист ажиллагаанаас хойш аялал жуулчлалын салбар нь дахин сэргэж буй Парис Дубайн өмнө орсныг мөн тэмдэглэх хэрэгтэй.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ