Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд 10.00 цагаас ЭМНЭЛЭГ.МН гэж вэб аппликейшны нээлт болно.
  2. Монголын Үндэсний музейд 11.30 цагаас "Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Боржигон Төгс-Очирын Намнансүрэн-140" архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
  3. Tedy төвийн баруун талд Ancore Conference event venue-д 12.00 цагаас аварга, мянгат малчдын зарим төлөөллүүд МАА-н салбарын тулгамдсан асуудлаар болон Малчдын нэгдэл байгуулахтай холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ.
  4. 11.00 цагт АШУҮИС-ийн шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлтийн үйл ажиллагаа болно.
  5. Хүний эрхийн Олон Улсын өдөрт зориулсан хэвлэлийн бага хурлыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 11.00 цагт өөрийн байрандаа хийнэ.
  6. 11.00 цагт С.Зориг асны хөшөөн дээр "Ардчилал, хүний эрхийн өдөр"-ийн арга хэмжээг зохион байгуулна.
  7. 08.50-13.00 цагийн хооронд Туушин зочид буудалд Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн Хөтөлбөрийн 5 жилийн ойн арга хэмжээ болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ