Мен Ванжоу гэм буруугүйгээ мэдэгдэн суллахыг шаардав

Канадад баривчлагдсан Хятадын “Huawei” компанийн санхүүгийн захирал Мен Ванжоу тангараг өргөн мэдүүлэг өгөхдөө өөрийг нь буруутгаж буй гэмт хэргүүдэд ямар ч холбоогүйгээ мэдэгдсэн ба шүүх хурал эхэлтэл эрүүл мэндийн шалтгаанаар барьцаатайгаар суллахыг шаардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Гэвч хэргийг шалгаж буй мөрдөн байцаагчид Мен Ванжоуг суллавал Хятад руу оргон зайлж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Даралт ихэсдэг хүнд хэлбэрийн өвчтэй Мен Ванжоуг энэ сарын 1-нд Ванкувер хотноо баривчилсны дараа эмнэлэгт хүргэн яаралтай тусламж үзүүлэхэд хүрсэн аж. “Huawei” компанийг үүсгэн байгуулагч Жен Ченфейн охин түүнийг АНУ Ираны эсрэг худалдааны хориг арга хэмжээг зөрчсөнд сэжиглэж байгаа юм.
Канад дахь БНХАУ-ын Элчин сайдын яам энэхүү баривчилгааг хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гэж мэдэгдэн Канад, АНУ-ын талыг эрс шүүмжилжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ