Автомашины тоогоороо Өмнөговь тэргүүлжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын нэг хүнд ногдох авто машины тоог гаргажээ. Аймгуудыг 100 хүнд ногдох авто машины тоогоор эрэмбэлэхэд Өмнөговь аймаг хамгийн их буюу 33 машин оногджээ. Дараагаар нь Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Баян-Өлгий аймаг 20 гаруй машинаар удаалжээ. Харин хамгийн багаар нь  Хэнтий, Өвөрхангай найм,  Архангай, Дундговь аймаг 10 машин ногдож байна.

Дашрамд дурдахад, тус төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг өнгөрсөн он гаргасан. Ингэхэд 15 аймгийн өрсөлдөх чадвар муудсан байдаг. Бүсээр нь үзвэл баруун бүсийн аймгуудын хөгжил хамгийн их багассан. Тухайлбал, Говь-Алтай аймаг 2016 онд өрсөлдөх чадвараараа улсдаа хамгийн сүүлд жагсаж байсан нь 2017 онд ч өөрчлөгдөөгүй баян ходоодонд орсон юм. 2015 онд тус аймаг өрсөлдөх чадварыг илтгэсэн 100 онооноос 56.15-ыг авч байсан бол 2016 онд 47.31, 2017 онд 38.62 болж жил дараалан буурсан үзүүлэлтэй гарсан байдаг. Зүүн болон төвийн бүсээс Дорнод зургаа, Өвөрхангай болон Говьсүмбэр аймгийн өрсөлдөх чадвар тус бүр нэг оноогоор ахиж, Сүхбаатар 15, Ховд 13, Өмнөговь 10 оноогоор ухарсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ