“Шиндлерийн бүртгэл” дэлгэцнээ дахин гарч эхэллээ


Стивен Спилбергийн алдарт “Шиндлерийн бүртгэл” кино 25 жилийн ойгоороо АНУ-ын кинотеатруудад дахин гарч эхэлжээ. Тус драмын кино өнгөрсөн амралтын өдрүүдэд 550 мянган ам.долларын орлого цуглуулсан нь үзэгчдийн шинэ үеийн сонирхлыг ч ихээр татаж буйг илтгэнэ.

Германы бизнесмен Оскар Шиндлер дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын хорих газруудаас еврей хүмүүсийг аварч буй тухай өгүүлдэг тус кино цагтаа Америкийн киноакадемийн “Оскар” шагналыг долоон номинацид хүртэж байсан билээ. Лиам Нисон, Бен Кингсли, Рейф Файнс зэрэг одод тоглосон эл кино “ердөө” 22 сая ам.долларын төсвөөр бүтсэн ч 320 сая ам.долларын орлого олсон юм.    

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ