Гурван сартай нярайн эндсэн шалтгааныг тогтоох шинжээч томилсон гэв

Говь-Алтай аймагт энэ сарын 6-ны өдөр эмнэлгийн тог тасарсны улмаас аппарат тасалдаж, гурван сартай нярай нас барсан гэх харамсалтай мэдээлэл зарим хэвлэлээр гарсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас лавлахад “Нярай тухайн өдрийн 08:10 цагт биеийн байдал маш хүнд, өндөр халуунтай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Хоёр цаг гаруй аппаратанд эмчлүүлж байгаад 10:40 цагт нас барсан байна. Үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээч томилсон. Тухайн өдөр нь аймгийн төв эмнэлгээс ажлын хэсэг нярай эндсэн эмнэлэгт буюу Говь-Алтай аймгийн Бигэр суманд очиж, нас барсан шалтгааныг тогтоохоор ажилласан байна” гэлээ. Нярайг эмчлүүлж байх үед сумын эмнэлгийн цахилгаан тасарсан эсэх талаар лавлахад “Тог тасарсан асуудал байхгүй” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ