“Өшөө авагч 4” киноны трейлерийн түүхэн амжилт


“Өшөө авагч 4: Төгсгөл” (“Avengers 4: Endgame”) киноны трейлер буюу сурталчилгааны видеог интернетэд тавигдсан эхний 24 цагт хүмүүс 289 сая удаа үзсэн тухай “The Hollywood Reporter” мэдээлжээ. Энэ нь урьд өмнө байгаагүй түүхэн амжилт аж.

Ирэх жилийн дөрөвдүгээр сард дэлгэцнээ гарах “Walt Disney” компанийн тус бүтээлийг түүнчлэн бүх цаг үеийн хамгийн их орлоготой кино болно гэх судлаач цөөнгүй байна. Кинотеатруудад таван сар гарах хугацаандаа “Өшөө авагч 4” кино АНУ-д 600 сая гаруй, дэлхийд хоёр тэрбумаас доошгүй орлого цуглуулна гэж “CNBC” телевиз таамаглажээ.

Б.Туг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ