Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 градус, Хангайн нурууны өвөр хэсэг болон говийн бүс нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.


Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 9-11 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 21 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ