Ажилгүйдэл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ажилгүйдэл хүний сэтгэл санааны байдалд нөлөөлөөд зогсохгүй, биеийн эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлж  болох юм. Өнөөдөр дэлхий нийтэд ажилгүйдэл бараг 208 сая  хүнийг хамарч байж мэднэ гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага таамаглаж байна.  Харин одоо энэ үзүүлэлт 200 саяд хүрээд байгаа ажээ.

Ажлын байрны хомсдол нь хүн ажилгүй болохоос айдаг бас нэг шинэ айдсыг нийгэмд бий болгож байгаа билээ. Ажилгүйдлээс болж...


1.Түргэн хөгширдөг


Бусад хүнтэй харьцах нь цөөрч буй хүн түргэн хөгширөх хандлагатайг эрдэмтэд аль эрт нотлосон юм.  Юу гэвэл, амьдралд идэвхтэй байх нь багасч, өөрийн цагийн бараг 90%-ийг гэртээ өнгөрүүлж байгаа бол, бусдад аятайхан харагдахыг мэрийхгүй болно.  Ажилгүйдэл нь чухамхүү ийм хохиролуудыг таньд учруулж мэднэ.

2. Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурна


Хүн өөрийгөө харуулж, өөрийн чадварыг үзүүлж чадахгүй бол, өөрийгөө хэрэггүй хүн гэдгийг эрт, орой нэгэн цагт ойлгодог нь зүйн хэрэг.  Ажилгүйгээс болоод хүн өөрийгөө ингэж үзэхэд аргагүйн эрхэнд хүрдэг байна.  Энэ нь  гэр бүлдээ “олз” (мөнгө) авчрахгүйгээр гэр бүлийн тэргүүний статусаа хадгалахад хэцүү болдог эрчүүдэд ихээхэн хамаатай юм.

3. Ажилгүйдэл ДНК-д нөлөөлдөг 


Ажилгүйдэл нь эсийн түвшинд нөлөөлж болохыг Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд анх түрүүнд нотложээ.  2 жилийн турш ажил хийгээгүй залуу хүмүүст  эсийн хэвийн хуваагдах үйл явцад шаардлагатай хромсомын үзүүрийн хэсгүүд нь ДНК-гийн зарим  молекулд мэргэжлийн хувьд өсч  дэвжсэн эрчүүдийнхээс мэдэгдэхүйц богино байсныг  эрдэмтдийн судалгаа харуулсан байна. Харин эмэгтэйчүүдэд ийм байдал ажиглагдаагүй нь сонирхолтой юм. 


4.Байнгын стресс


         Ажилгүйдэл хүний сэтгэл санааны байдлыг муутгадаг байна. Юу гэвэл, ажилгүйдэл нь өөрийн  амьдралыг хянахаа больж байгаа мэдрэмж төрүүлж,  өөрийн амьдралыг төлөвлөж чадахгүй болгодог.  Учир нь  өөртөө, өөрийн хүчинд итгэх итгэл  буурч, цаашид өөрийнхөө төлөө тэмцэх нь нь утгагүй болж ирдэг байна. Ажилгүй болж байгаа хамгийн өөдрөг бодолтой хүн ч  үүнээс болоод сэтгэл санааны гутрал, алмай, уруу дорой байдалд   ордог  аж. Эцэст нь шалихгүй зүйл ч уруу дорой байдалд хүргэж мэднэ.


5. Бие махбодийн асуудал үүсгэдэг


Ажилгүйдэл таны эрүүл мэндийг ч муутгаж мэднэ. Үүнийг мэдэх нь төвөггүй бөгөөд   ажилгүй бол мөнгөгүй,  өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах боломжгүй гэсэн үг.  Хамгийн наанадаж хүн аятайхан шиг  аж төрж, хүссэн хүнсний бүтээгдэхүүнээ  худалдан авч чадахгүй болно. Тиймээс бага сагахан зүйлээр болгоход хүрдэг байна. 

Ажилгүйдэл бол дэлхий нийтийн шинжтэй асуудал бөгөөд хүн бүрт, ингэхдээ ажилгүй болоогүй тэр хүнд ч хор хүргэдэг. Жишээ нь, эхнэр нь ажил хийж, харин нөхөр нь гэртээ суудаг гэр бүлийн тухай  бодъё.  Үүнээс болоод  хэрүүл маргаан, зөрчил, зэмлэл, сэтгэл санааны тавгүйтэл байнга гарна. Ингэснээр, нийгмийн хамгийн анхан шатны үүр болох гэр бүл, өөрийн эрхгүй  нурах  шалтгаан ч  үүсгэж болох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ