Хотын шинэ даргыг 12-р сарын 28-нд сонгоно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит XXI хуралдааныг энэ оны 12 дугаар сарын 28-нд 09.00 цагт хуралдуулахаар товлолоо.

Уг хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр сонгох асуудлыг хуулийн дагуу хэлэлцэх төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Батболд нь арванхоёрдугаар сарын 10-ны өдөр албан ажлаа хүлээлгэн өгөөд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ