Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ

Xэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийнхан улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдүүдийг баривчилжээ. Э, Х, П нарыг баривчлах ажиллагааг Эрүүгийн цагдаагийн тасгийнхан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, хаяг байршлыг нь тогтоон баривчилсан байна. Мөн Хэрлэн, Дэлгэрхаан, Мөрөн, Баянхутаг, Галшар сумд, Өлзийт тосгонд үйлдэгдсэн малын хулгайн найман гэмт хэргийг илрүүлэн, эзэн холбогдогчийг нь тогтоон шалгаж эхэлсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ