Сурагчид ирэх долоо хоногоос амарч эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт ирэх  долоо хоногоос эхэлнэ. 

Тодруулбал, нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчдын амралт энэ сарын 22-ноос 2019 оны хоёрдугаар сарын 10-ныг дуустал үргэлжлэх бол 6-12 дугаар ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал үргэлжлэх юм.

Харин орон нутгийн сургуулийн бүх ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ