УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас АТГ-ынхан яг одоо байцаалт авч байна

АТГ-ынхан УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас яг одоо байцаалт авч байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт түүний эзэмшлийн "Капитал" банкийг шалгаж, бичиг баримт хурааж авсан юм. 

Үүнтэй холбогдуулан яг одоо байцаалт авч байгаа аж.  Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан "Доктор МЭИК" компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан юм. 

Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай "ЖДҮХС-гаас олгогдсон зээл зориулалтын бусаар ашиглагдаж байна уу, үгүй юу, график төлөвлөгөөний дагуу эргэн төлөлт нь хийгдэж байгаа эсэх, тухайн зээл нь гадуур яригдаад байгаатай адил буюу санхүүгийн байгууллагад шилжиж, мөнгө хүүлсэн явдал болоод байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг шалгаж байна" хэмээж байсан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ