"Оюу Толгой"-н эрчим хүчний эх үүсвэрийг Засгийн газар хэлэлцэнэ

"Засгийн газар энэ долоо хоногт “Оюу Толгой” төслийн эрчим хүчний эх үүсвэрийн асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргана" гэж Сангийн дэд сайд Х.Булгантуяа телевизийн ярилцлага өгөх үеэрээ ярьжээ.
"Рио Тинто"-гийн Зэс, очир эрдэнийн группийн захирал Арнауд Суарат өнгөрсөн долоо хоногт Эрдэнэс Тавантолгой Төрийн өмчит хувьцаат компанийнхантай уулзахдаа, Тавантолгойн цахилгаан станцын асуудлаар Засгийн газартай эхний ээлжинд ойлголцох шаардлагатай" хэмээн хэлсэн байсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд эрчим хүчээ Монголоос авах үүрэг хүлээсэн байгаа. Одоогийн байдлаар Өвөрмонголоос эрчим хүчээ авч байгаа бөгөөд энэ үүргээ биелүүлэх нөхцөл бүрдүүлэхийн тулд цахилгаан станц барьж гадаадад төлж буй зардлыг монголд шингээх боломжтой гэж үзэж байгаагаа тус компанийн удирдлагууд илэрхийлсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ