ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ

Төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд улам ойртож чирэгдэлгүй ажиллах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар цахимаар зарим шийдвэрүүдийг авах боломжийг бүрдүүлжээ. Тодруулбал, төрийн үйлчилгээний цахим машинаас “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт”-ыг авах боломж бүрдсэн байна. Энэхүү ажлын хүрээнд шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх нь тогтоогдсон иргэдийн мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлжээ. Иргэн дээрх төрлийн лавлагаа, тодорхойлолт авахдаа төрийн үйлчилгээний цахим машинд иргэний үнэмлэхээ уншуулж авах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ