Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- 11.00 цагт Монголын Залуучуудын Холбооны хурлын зааланд Монгол Улсын шилдэг оюутан шалгаруулах "Алма-Матер-2018" ёслол болно.
- 11.00 цагаас МҮХАҮТ-д мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тэднийг ААН-үүдэд дадлагажих боломжийг хангах, улмаар ажилд зуучлах, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхнийг тогтвортой мэргэжилтэнтэй болоход нь туслах зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ” нээгдэнэ.
- Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая" сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шилдэгүүдийг тодруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 11.00 цагт "Holiday Inn" зочид буудлын 19 давхарт болно.
- Монгол 3-р сургуулийн сурагчид шинэ оны баярыг угтан өөрсдийн санаачлагаар хандив цуглуулж сургуулийнхаа орон гэргүй 2 сурагчид Монгол гэр бэлэглэхээр болжээ. 11.30 цагаас Монгол 3-р сургуулийн гадаа талбайд арга хэмжээгээ зохион байгуулна.
- Хэвлэлийн хүрээлэн мэдээллийн төвд 11.00 цагаас хэвлэлийнхэн Зөрчлийн тухай хуульд яагаад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэнээ тайлбарлаж, Зөвлөмжийг баталгаажуулна.
- 10.00 цагт "Төрийн үйлчилгээний цахим шилжилт” үйл ажиллагааны нээлт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/-д болно.
- Бусдад чин сэтгэлээсээ туслахын ач холбогдлыг сурагчдад ойлгуулах, түүгээр дамжуулан сургуулийнхаа 3 сурагчийн гэр бүлд бодит туслалцаа үзүүлэх, амьдралд нь өнгө нэмэх зорилгоор III дунд сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд “Амьдралд өнгө нэмье” зорилтот аян өрнүүлж, цугласан хандивыг 11.30 цагт гардуулан өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ