Жолоочийн эрх нь түдгэлзсэн 2930 жолооч бүртгэгджээ

Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй жолоочид зөрчлийн онооны журам үйлчилдэг.
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д заасны дагуу 11 сарын байдлаар нийт 187712 жолоочийн зөрчлийн оноо тооцсоноос жолоочийн оноо дуусч эрх нь түдгэлзсэн 2930 жолооч бүртгэлтэй байгаа нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 2,4 дахин нэмэгдсэн байна.
Зөрчлийн оноо дууссан жолооч нар журамд заасны дагуу хүсэлт гарган, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээх боломжтой юм. Зөрчлийн оноо сэргээх иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн онооны сургалтыг зохион байгуулах төрийн бус байгууллагуудад хандаж сургалтад суух юм.
Түүнчлэн жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг http://service.police.gov.mn сайтаар дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхний дугаараар авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ