ОБЕГ: Мягмар, БААСАН, ням гарагт галын улмаас амиа алдах нь их

Обьектын галын улмаас амь насаа алдах байдлыг долоо хоногийн гарагаар авч үзвэл мягмар, баасан, ням гарагт харьцангуй олон хүн амь насаа алдсан байна гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.


Мөн хоногийн цагаар авч үзвэл шөнийн буюу 00.00-06.00 цагийн хооронд галын улмаас харьцангуй олон хүн амь насаа алджээ.


Манай улсад жилд дунджаар 3520 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож байгаагийн 86.1 хувь, эдгээрт өртөж амиа алдсан хүмүүсийн 30 гаруй хувийг обьектын гал эзэлдэг байна.


Манай улсад зонхилон тохиолдож байгаа обьектын гал нь иргэдийн санамсар болгоомжгүйтэй холбоотой байдаг аж. Тодруулбал, гарч буй галын ослын 60 шахам хувь нь санамсаргүй байдлаас гарчээ.


Санамсар болгоомжгүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас болж жилд дунджаар 50 гаруй бага болон өсвөр насны хүүхдүүд гамшигт өртөж амиа алдаж байна. Сүүлийн 15 жилд гамшгийн улмаас амиа алдсан 0-16 насны хүүхдийн 40 хувь нь обьектийн галд өртөн гэсэн тоон үзүүлэлт байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ