Амралтын өдрүүдээр холын замд гарахдаа анхааралтай байхыг сануулав

Өнөөдөр Алтанбулаг - Сүхбаатар - Дархан чиглэлийн автозам дагуу цас  орж эхэлжээ. Мөн нийт нутгаар хүйтний эрч чангарч байгаа тул холын замд гарахдаа анхааралтай байхыг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлэв. Тодруулбал, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр энэ амралтын өдрүүдэд хүйтний эрч чангарч, хүчтэй цасан шуурга шуурах юм. Шинэ жилийн баяр болон амралтын өдрүүд, сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийн орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгддэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ