Вэйсел Акчай гэр бүлийн хамт Монгол Улсыг орхин гарчээ

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Монгол-Туркийн хамтарсан “Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчай Монгол Улсыг орхин гарсан тухай мэдээллээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 64 турк иргэн байна. Тэдний 26 нь багш мэргэжилтэй” гээд Гадаадын иргэн харьяатын газраас В.Акчай багшид хилийн хориг тавиад байсан ч прокуророос хоригийг цуцлах бичиг ирсний дагуу цуцалсан. В.Акчай 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд Монголоос гарсан" гэсэн юм.
Вэйсэл Акчайг энэ оны долдугаар сарын 27-ны өдөр гэрийнх нь гаднаас үл таних 4-5 хүн машинд хүчээр суулган авч явж, хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Эл хэргийг хуулийн байгууллага нууцын зэрэглэлд шалгаж байгаа гэхээс өөр мэдээлэл өнөөдрийг хүртэл байхгүй байсан юм. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд хилийн хориг тавиад байсан нь ийнхүү цуцлагдаж, гэр бүлийн хамт нутаг буцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ