ТӨРИЙН ХЯМРАЛЫН БУРУУТАН НЬ АРД ТҮМЭН

 Ямар ард түмэн байна тийм төр байдаг гэдэг. Өнөөдрийн төрийн хямралыг бид ихэд жигшин, баруун солгойгүй шүүмжилцгээж байна. Үнэндээ бид өөрсдийгөө л толинд хараад байгаа хэрэг. Бохир заваан нь дэндсэн эрх баригчидыг бид л сонгосон. Би л лав саналаа агөөгүй хэмээн зарим нэг нь булзах байх. Ардчилал бол олонхиороо шийдэх зарчимд тулгуурладаг учраас бидний л алдаа. Төр сандайлсан луйварчид харь гаригаас буугаагүй, өөр тивээс ирээгүй. Бидний л өрөөсөн дугуй. Тэгвэл хэнийг сонгох вэ гэж үү. Өнөөдөртөө хэнийг ч сонгоод нэмэр алга. Ерөөсөө л манайхан тэр аяараа шударга бусын аданд автаж. Улаан гэрлээр дайрах жолооч шударга ёс ярин, төрөө зүхнэ. Саналаа мөнгөөр худалдсан иргэн аанай л шударга ёс ярьж, авлига хээл хахуулийг жигшинэ. Мэдээж хэрэг дээшээ гарсан нөхдүүд монголын хамгийн шилдэг хулгайч нар гэдэгтэй маргах юм алга. МАН-д 65 суудлыг хэн өгсөн юм. Чи л өгсөн ш дээ. Тэгэхлээр чиний л хүссэн төр, чиний л сонгосон хулгайч нар. Чи шударга ёсыг өөрөөсөө эхлэх ёстой. Адаглаад улаан гэрлээр дайрахаа больчих, саналаа мөнгөөр худалдахаа боль, уран гоё үгэнд хууртахаа боль, өөрөө хөдөлмөрлө. Тэгвэл шударга ёс наашлана. Шударга ёсыг хэн нэгэн дарга бий болгохгүй. Жолоочоосоо жолоодогч хүртлээ дор бүрнээ хичээж байж л тогтооно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ