ӨМӨЗО-ны дуучин Тэнгэр Бүх Хятадын "Алтан хоолойт дуучин" боллоо

Монгол үндэстний алдарт дуучин Тэнгэр 2018 оны 12 сарын 21-ний өдөр нэгэн том шагналын эзэн болж Бүх Хятад Улсын "Алтан хоолойт дуучин" хэмээх том алдрын эзэн боллоо.
Тэрээр өдгөө БНХАУ-ын нэгэн томоохон дуу бүжгийн чуулгын даргын алба ажлыг хашдаг юм.
Энэ их том хүчирхэг улсад цөөн тоот үндэстний хувьд од болон гялалзах боломж бараг байхгүй ч түүний хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр ийнхүү алдрын оргилд гаргажээ.
ТС Н.Жанцанноровын "Хэрэв Монгол Улс байхгүй болчихвол яах вэ?" гэсэн билиггүй асуултыг сонсоод нүдэнд нь нулимс цийлэгнэн "Тийм зүйл болохгүй!" хэмээн хариулж суусан түүний дуу бүхэн нь үндэстнээ хайрласан өнгө аястай, нутгаа харамласан утга санаатай байдаг нь түүнийг ямархан хүн болохыг бэлхнээ харуулдаг юм.
Тэрээр "Би Монгол үндэстнийхээ дуу, дуулах урлагийн хүчээр л явдаг хүн" гэж бахархан ярих дуртай.
Шороон түмэн хятдуудад "МОНГОЛ" гэсэн нэрийг өдөр бүр сануулж байгаа ганцхан хүн бол алдарт дуучин Тэнгэр мөнөөсөө мөн билээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ