Э.Анхбаяр дэлхийн тайзнаа дахин тэргүүллээ

Э.Анхбаяр Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаанд  дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлжээ. Дэлхийн олон орны 18-33 насны дуучид оролцсон уг уралдааныг ОХУ, Болгар, Гүрж, Литва, Украйн улсын дуурийн алдартнууд шүүн явуулжээ. Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаан өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын танхимд болон Мариинский театрт болсон байна. Ингэснээр тэрбээр, дэлхийн хэмжээний гурав дах “Б” зэрэглэлийн тэмцээндээ амжилттай оролцож байгаа юм. Э.Анхбаяр нь  одоогоор Австрийн “Опера бург гарс” дуурийн компанитай хамтран ажиллахаас гадна Унгарын төв театрт уригдан гэрээгээр ажиллаж байгаа юм байна.Э.Анхбаяр дэлхийн тайзнаа дахин тэргүүллээ

Тэрбээр, УДБЭТ-т 2012 оноос дуурийн гоцлоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа Ж.Верди “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччини “Богема”дуурийн Марчелло, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизе "Кармен" дуурийн Эскамильо, Данкайро, В.А.Моцарт "Дон Жуан" дуурийн Дон Жуан, П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий зэрэг дэлхийн сонгодог дууриудын дүрүүд болон Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шарав “Чингис хаан” дуурийн Боорчи зэрэг монголын дууриудын гол болон туслах дүрүүдийг бүтээсэн. Үүнээс гадна ОХУ-ын Улан Үдэ, Японы Токио, Нагоя, Австрийн Вена, Зальцбург хотод, Голланд, Белги, Грек, Италийн алдарт Ла Скала театрын их тайзнаа мөн ОХУ ын Большой театрын тайзнаа өөрийн бие даасан болон олон улсын, Монголын дуучидтай хамтарсан тоглолтонд оролцож байсан юм.

Үүнээс гадна олон улсын уралдаанд удаа дараа оролцож, эх орныхоо нэрийг гаргаж байсан юм. Түүний амжилтыг дурдвал, 2007 онд ОХУ-ын Владивосток хотноо зохиогдсон дуурийн залуу дуучдын тавдугаар  уралдаанд II байр, ОХУ-ын Улан-Үдэ хотноо зохиогдсон СССР-ийн ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит аравдугаар уралдаанд Гран-при шагнал, 2011 онд ОХУ-ын Москва хотноо зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын дэлхийн аварга шалгаруулах уралдаанд дэд байр, 2012 онд ОХУ- ын Улан Удэ хотноо зохиогдсон Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын уралдаанд Гран При шагнал, 2012 онд Д.Бандийн нэрэмжит ари романс дуулаачдын уралдаанд Гран При шагнал 2013 Хөдөлмөрийн баатар АЖ Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаанд дэд байр эзэлж байсан. Үүнээс гадна 2013 төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдаанд гуравдугаа байр, 2014 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Курск хотноо болсон Г.Свиридовын нэрэмжит ОУ-ын дуурийн дуучдын уралдаанд II байр,  2014 оны есдүгээр сард Казахстанд болсон Бибигуль Тулегеновагийн нэрэмжит Олон улсын дуурийн долдугаар уралдааны тэргүүн байр 2016 онд Унгарын Будапешт хотноо болсон Эва Мартоны нэрэмжит дэлхийн "А" зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр 2017 оны есдүгээр сард ОХУ-ын Санктпетербург хотноо болсон Елена Образцовагийн нэрэмжит дуурийн дуулаачдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд байр Мөн 2017 оны Австри улсын Вена хотноо зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 40 орны 230 дуучдаас хоёрдугаар байр эзэлсэн билээ.

Э.Анхбаяр дэлхийн тайзнаа дахин тэргүүллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ