Хоолонд хордсон хүүхдүүдийн шинжилгээний хариу маргааш гарна

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дотуур байрны 75 хүүхэд хордлогод орж, эмнэлгт хүргэгдсэн хэрэг энэ сарын 17-нд гарсан. Одоо тус аймгийн Эрүүл мэндийн газраас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг хяналт шалгалт хийж буй юм. Хордлого авсан хүүхдүүдээс гурвыг нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн, эмчилж байгаа бол 37 хүүхэд нь сумын эмнэлэгт, 30 гаруй нь дотуур байранд хяналтад байлгаж байна.
Эхний байдлаар хүүхдүүдийг хоолны хордлого авсан байж болзошгүй гэж үзэж байсан ч ахуйн хүрээний бохирдлоос үүдэлтэй хордлогод орсон байж мэдэх юм байна. Тус сумын дотуур байр нь нийт 179 хүүхэдтэй, бүгдээс нь бактерлогийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу маргааш буюу арванхоёрдугаар сарын 25-нд гарах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ