АТГ : Шүүхийн байгууллага авилгаар нэгд жагслаа

АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаар өнөөдөр тус байгууллагаас энэ 12 дугаар сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.
Монгол Улсад авлига их тархсан институцээр:
2016 онд Шүүхийн байгууллага 3 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж 2 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн байна.
Газрын алба 2016 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 47.0 хувьтай нэрлэгдсэн байна.
Эрүүл мэндийн байгууллага 2016 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 3 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 46.4 хувьтай нэрлэгдсэн байна.
Яам, агентлаг 2016 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 4 дүгээрт эрэмбэлэгдэж 1 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 43.9 хувьтай нэрлэгдсэн байна.
Боловсролын байгууллага 2016 онд 9 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж 4 байраар урагшлан авлига их тархсан институц гэж 41.0 хувьтай нэрлэгдсэн байна.
Дээрхээс харахад Шүүх, Газрын алба, Эрүүл мэндийн байгууллага, Төрийн захиргааны байгууллага яам, агентлагууд 2016 онд ч эхний 5-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд ч мөн ялгаагүй эхний 5-д эрэмбэлэгдсэн байна. Үүн дээр нэмэгдээд 9 дүгээр байраас урагшилж Боловсролын байгууллага 5-д эрэмбэлэгдсэн болохыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээллээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн хэргийн шалгалтын явц аль шатандаа явж байна вэ?
-ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд болон нөлөө бүхий хүмүүс зээл авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогтоод мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 100 гаруй тэр бум төгрөгийн хэргийг нэг бүрчлэн шалгаж байгаа учраас цаг хугацаа их зарцуулагдаж байна. Манайх бүх албан хаагчдаа дайчилж ажиллаж байгаа. Мөн цагдаа нартай хамтран шалгаж байна. Хэргийг шийдвэрлэх мөчид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
-Хөгжлийн банкны хэргийг хэзээ шалгаж дуусах вэ. Сангийн сайд асан Н.Батбаярыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа шүү дээ?
-20 орчим дугаар бүхий хэргийг шалгаад прокурорт шилжүүлсэн. Прокуророос шүүхэд шилжсэн.
-Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой авлигын хэргийг шалгах үйл явц юу болж байна вэ?
-Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг авахын тулд нэр бүхий албан тушаалтнуудад 1.3 сая долларын авлига өгсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 1.3 сая долларыг буцааж өгсөн гэдэг нь худал мэдээлэл. Мөрдөн шалгах ажиллагаа эцэслэн шийдэгдээгүй байхад мөнгийг буцааж өгөхгүй шүү дээ. Шалгагдаж буй хүмүүсийг саатуулсан ч шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
-БОАЖ-ын яамны газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Г.Нямдаваа хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байна. Агаарын бохирдлыг бууруулах хөрөнгийг хэрхэн зарцуулсныг шалгаж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байна.
-“Стандарт банк”-тай холбоотой хэрэг аль шатандаа явна?
-“Стандарт” банктай холбоотой хэргийг шалгаж дууссан. Өнөө, маргаашгүй прокурор руу шилжүүлнэ. Хэрэгт холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүдийг шалгаж байна. Нэр бүхий гэрчүүдийг цуглуулж байна.
-“60 тэрбум-ын хэргийг шалгаж байгаа юу?
-Тагнуулын байгууллага шалгаж байгаа. Аливаа байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа руу хөндлөнгөөс оролцож болохгүй.
-УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай 60 тэрбумын хэрэгт оролцсон уу?
-Энэ хүн хилээр гарч зугатаагүй. Энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй.
-УИХ-ын гишүүн Х.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан гэдэг хэр бодитой мэдээлэл вэ?
-Мэдүүлэг аваагүй. Намайг мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Х.Оюун-эрдэ удаа дараа мэдээлэл хийсэн. Тэгэхдээ намайг сандарч, сандарсныхаа дараа хоёр УИХ-ын гишүүнээр дамжуулан надаас уучлалт гуйсан гэсэн. Би тэгээгүй. Өөрийнх нь хамаарал бүхий этгээд шалгаж байгаа. Шалгаж байгаа нь үнэн учраас би үгүй гэж хэлэхгүй. Нэгдмэл сонирхолтой этгээдийг нь шалгаж байга.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдын дүүг ЖДҮХС-аас зээл авсан баримтыг дэлгэсэн. Энэ хэргийг шалгаж байгаа юу?
-Энэ мэдээлэл нийтэд цацагдсан. Ерөнхий сайд дүүгээ уг асуудалд нэр холбогдсон бол шалгуулаарай гэсэн гэж хэлсэн. Уг хэргийг шалгаж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ