Цагдаагийн алба хаагчийг ГҮТГЭСЭН иргэнд хариуцлага тооцов

Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж тогтоосон байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, иргэн Б нь “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч А-г хэрэг шалгах явцдаа хоёр сая төгрөг авсан” гэжээ. Уг асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж, эрүүгийн мөрдөгч А-г буруугүй болохыг тогтоосон байна.

Худал мэдээлэл тарааж, цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэн Б-д харьяалах Цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгох арга хэмжээг ногдуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ