Төв талбайн шинэ жилийн баярын тоглолт 22:00 цагаас эхэлнэ

Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд нийслэлийн иргэдийн төлөөлөл төв талбайдаа цуглаж он гаргадаг билээ. Цугласан ард иргэдэд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газраас шоу тоглолтыг зохион байгуулж, Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авдаг.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт энэ жил Д.Сүхбаатарын талбайд 12 дугаар сарын 31-ний 22:0 цагаас эхлэж 01:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн нийслэлийн 9 дүүрэг тус бүр өөрсдийн нутаг дэвсгэртээ иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ