Өнгөрсөн шөнө зарим нутгаар -45 градус хүйтэн хонолоо

Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-20 градус байв.
Шөнө хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр -40...-45 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -34...-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -21...-26 градус, бусад нутгаар -28...-33 градус хоносон байна.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хотын хувьд шөнөдөө Яармаг, Сонгино орчмоор -37...-39 градус, бусад хэсгээр -28...-30 градус хүйтэн хонолоо.
Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Ховд, Говь-алтайн зарим газраар 0,0-2,0 мм цас орсноос хамгийн их нь Ховдын Манхан, Дунд-усд 2,0 мм цас орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ