Ирэх оны ЭМД-ын шимтгэлийн хэмжээг 3200 болон 6400 төгрөг байхаар тогтоолоо

Ирэх онд тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч хоёр, ажилтан хоёр байхаар тогтов.
Эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээ 3200 төгрөг
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн,
малчин,
их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч,
0-18 насны хүүхэд
хуулийн 6.1.12-т заасан иргэн
Эрүүл мэндийн сарын шимтгэлийн хэмжээг 6400 төгрөг
гадаадын иргэн,
харьяалалгүй хүн,
тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн,
нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн,
хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/,
хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,
ял эдэлж байгаа ялтан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ