Хугацаа нь хэтэрсэн 13 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авчээ

Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг худалдааны бөөний төвүүдэд хийж эхэлжээ. Тодруулбал, баярын өдрүүдэд худалдан авалт ихсэхтэй холбогдуулан хүнсний аюулгүй байдлаа хангаж, дотоод хяналтаар бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа зэргийг шалгаж, ард иргэдэд эрсдэлгүй бүтээгдэхүүнээр үйлчлэх зэрэг зөвлөмжүүдийг гаргасан байна.

Мөн аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын даргын албан даалгаврыг өгч ажилласан аж. Шалгалтын үeэр хугацаа нь дууссан 13 нэр төрлийн 376.950 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Шалгалтын ажил үргэлжлэн явагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ