Төрсөн эцгээ зодож, амь насыг нь хөнөөжээ

Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн эцгээ зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, "Дүүргийн гуравдугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна" гэх дуудлага өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, үзлэг хийхэд тус тоотод оршин суух 75 настай эрэгтэй Р-ийг түүний төрсөн хүү болох 37 настай эрэгтэй О гэгч согтуурсан үедээ зодож, амь насыг нь хөнөөсөн байжээ.

Хэргийг харьяаллын дагуу Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ