“Шилдэг залуу ажилчин” шагналыг гагнуурчин Э.Уужимсэтгэл охинд гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны “Шилдэг залуу ажилчин” шагналыг 18 настай Э.Уужимсэтгэл охинд гардуулж өглөө.

Ерөнхийлөгчийн нэрэмжит уг шагналыг анх удаа олгож байгаа бөгөөд 10 сая төгрөг дагалдаж байгаа аж.

18 настай Э.Уужимсэтгэл "Монгол ур чадвар 2018" гагнуурчдын тэмцээнд 2 дугаар байрт шалгарч, шилдэг гагнуурчин болсон бөгөөд ОХУ, БНСУ-д зохиогдсон ур чадварын тэмцээнүүдэд оролцсон.

Шагналыг гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Маш ач холбогдолтой шагналыг анхлан гардууллаа. Намайг 21 аймагт ажиллах үеэр залуу хүнд ажлын байр олдохгүй байна гэдэг зүйлийг маш олон хүмүүс ярьж байсан. 

Э.Уужимсэтгэл олон залууст ажил хийх урам зоригийг өгч, дан ганц дээд сургуулийн дипломоор хэмжигдэж байгаа олон залууст урам өглөө гэж бодож байна. Тиймээс анхны шагналаа 18 настай гагнуурчин Э.Уужимсэтгэлд олгоё гэж шийдлээ" хэмээн хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ