Мал сүргийн тоо толгой есөн аймагт өсч, 66.4 сая болов

Энэ сарын 7-ноос эхэлж 17-нд дууссан мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улсын нийт мал сүрэг 66.4 саяд хүрчээ.
Урьдчилсан дүнгээр Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Дундговь, Архангай, Сүхбаатар, Дорноговь, Увс, Сэлэнгэ зэрэг 9 аймагт малын тоо 30-аас 400 мянгаар өсчээ. Харин Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр, Завхан, Өмнөговь, Булган, Баян-Өлгий, Төв, Говь-Алтай, Өвөрхөнгай, Ховд, Баянхонгор гэсэн 12 аймаг, нийслэл Улаанбаатар хотод малын тоо 5 мянгаас 338 мянгаар буурсан байна.Хөвсгөл аймаг 5709.9 мянгаар, удаалаад Архангай аймаг 5481.1 мянгаар хамгийн их мал тоолуулжээ. Малын өсөлтийг төрлөөр авч үзвэл адуун сүрэг 12 аймагт, үхэр 8 аймагт өсч, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Увс, Дорноговь, Дундговь аймаг малаа таван төрлөөр өсгөн магнайлсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ