Согтуугаар автомашин жолоодсон иргэдийн тоо эрс нэмэгджээ

Энэ сард баярын өдрүүд тохиож буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, осол зөрчлийн тоо эрс нэмэгдэж байгаа аж. Иймд Тээврийн цагдаагийн албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Алба хаагчид худалдааны төвүүдэд нэмэлтээр ажиллахаас гадна шөнийн цагаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө гэх мэт газруудаар хяналт тавьж байгаа юм. Мөн алслагдсан гэр хороолол, дүүргүүдийн замаар тогтмол хяналт шалгалт хийж явуулж эхэлжээ.


Дээрх өдрүүдэд баяр ёслолын үеэр архидан согтуурсан иргэд автомашин жолоодох зөрчлийг олноор гаргаж байгаа учраас Хууль сахиулахын их сургуулийн 100 гаруй сонсогч дүүргүүдэд хуваарилагдан нэмэлтээр ажиллаж байна.


Иймд, иргэд баяр ёслолын үеэр замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ