2018 онд хамгийн их гоол оруулсан хөлбөмбөгчид


УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо 2018 онд хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчдийн жагсаалтыг толилуулжээ. Жагсаалтыг Аргентины шигшээ ба “Барселон” багийн алдарт довтлогч Лионел Месси тэргүүлсэн байна. Тэрээр өнгөрсөн жил 54 тоглолтод оролцохдоо 51 удаа гоолджээ.

Түүний мөнхийн өрсөлдөгч, Португалийн шигшээ, “Реал”-аас “Ювентус”-т шилжсэн Криштиану Роналду 53 удаа хөлбөмбөгийн ногоон талбайд гарахдаа өрсөлдөгчдийнхөө хаалганд 49 бөмбөг оруулан удаалсан байна. Жагсаалтын гуравт Польшийн шигшээ, “Байерн” багийн довтлогч Роберт Левандовски (56 тоглолтод 46 гоол) оржээ. 

Дээрхи гурвалын араас Египетийн шигшээ, “Ливерпул”-ийн Мохамед Салах (55-44), Английн шигшээ, “Тоттенхэм Хотспур”-ын Харри Кейн (63-42), Люксембургийн шигшээ, “Дюделанж”-ийн Давид Турпел (49-40), Францын шигшээ, “Атлетико”-гийн Антуан Гризманн (71-40), Уругвайн шигшээ, “Барселон”-ын Луис Суарес (60-37) нар тус тус бичигдсэн байна.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    OYUN (197.211.63.135)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 24 | Хариулах