Нэгдүгээр сард хаана ямар тоглолт болох вэ ?

2019 оны нэгдүгээр сард хаана, ямар тоглолт болохыг сонирхлоо. Одоогоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын театрын үзвэрийн мэдээ гараад байна.
Нэгдүгээр сарын 12
Дуурь бүжгийн эрдмийн театрт:
Л.Делиб "Коппелия" балет
17:00 цагт
Тасалбар 20 мянган төгрөг
19-нд
Ардын жүжигчин Ж.Чулуун “Уран хас” балет
Хоёрдугаар сарын 23-нд
Х.Билэгжаргал – Ламбугайн нулимс дуурь
17.00 цагт
24-нд
А.Хачатурян – Спартак
17.00 цагт
Гуравдугаар сарын 01-нд
Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав – Шивээ Хиагт дуурь
17.00 цагт
02-нд
П.И.Чайковский – Хунт нуур
17.00 цагт
Улын драмын эрдмийн театрт:
Улсын драмын эрдмийн театрынхны мэдээлснээр түүхэн жүжгийн үзвэрийн хуваарь нэгдүгээр сарын 04-нд гарна.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр”,
Их зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Нацагдоржийн “Жаргаагүй нар”
“Ану хатан” түүхэн эмгэнэлт жүжгүүд тоглоход бэлэн байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ