НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн татвар авахгүй

Энэ оноос НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн татвар авдаг болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч, уг мэдээллийг дагасан иргэдийн шүүмжлэл ч өндрөө аваад байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөс ямар нэгэн татвар авахгүй гэдгийг мэдэгдэж байна. Зарим банктай хууль зөрчиж гэрээ байгуулсан байсныг мэдээд хууль бус гэрээнүүдээ хүчингүй болгохыг түр орлон гүйцэтгэгч дарга Д.Занданбат-д үүрэг болгосон” гэж мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ