Гэртэйгээ шатаж байсан өндөр настан, хоёр хүүхдийг авран хамгааллаа

Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид гал түймрийн аюулаас гурван хүний амь насыг авран хамгаалжээ. Тодруулбал 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянхонгор сумын 9-р багт айлын гэр шатаж байсныг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг унтраан, дотор нь унтаж байсан 76 настай өндөр настан Х, түүний охин А, Э нарын амь насыг галын аюулаас аварсан байна.
Иргэн М.Цэцэгээ: /Өндөр настан Д.Хумбааны охин/ Цагдаагийн байгууллага болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хоёр алба хаагчид талархал илэрхийллээ. Тэрбээр "Шөнийн 04 цагийн орчимд гал гарч байхыг нь 2 цагдаа хараад гэр дээр нь гарч галыг унтраан дотор нь унтаж байсан манай ээж /хэвтэрт байдаг/ болон миний төрсөн дүүгийн хоёр хүүхдийн амь нас болон эд хөрөнгийг галд шатахаас аварсанд маш их баяртай байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ