Олон нийтийн газар архидан согтуурсан хэргээр саатуулагдсан Вэйн Руни суллагджээ


            Олон нийтийн газар архидан согтуурсан Английн алдарт хөлбөмбөгчин Вэйн Руниг АНУ-ын нийслэл Вашингтоны нисэх буудлын цагдаа нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд баривчилсан ба Виржиниа мужийн Лоудун дүүргийн Лисбург дахь насанд хүрэгчдийг саатуулах газар хорьж байсан тухай “CNN” агентлаг уламжилжээ.

Лоудун дүүргийн олон нийттэй харилцах менежер Крейг Троксвеллийн мэдээлснээр, Вэйн Руниг тус улсаас гарахгүй гэсэн гарын үсэгтэй баталгааны үндсэн дээр суллажээ.

Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд гурван ДАШТ-д оролцож, “Манчестер Юнайтед” багтай Английн Премьер лигт таван удаа аваргалж, Аваргуудын лиг, Европын лиг, Английн цомд түрүүлж байсан 33 настай Вэйн Руни өдгөө АНУ-ын МЛС лигийн “DC United” багт тоглож байна. Тэрээр энэ улиралд 12 гоол хийгээд байгаа аж.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ