Галзуу чоно хүн ноцжээ

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас галзуу өвчний эрсдэлд өртсөн нэг тохиолдол бүртгэгджээ.

Өвчтөн Ц 31 настай, эрэгтэй, малчин аж. Тэрбээр өнгөрсөн сарын 26-27-нд шилжих шөнө галзуугийн сэжигтэй чононд уруулж ноцуулсан байна . Өвчтөнийн  биеийн  байдал  дунд зэрэг  баруун  гарын  шуу орчимд урагдаж шархдсан байна.

Тиймээс нэгдүгээр сарын  02-нд  Хайрхандулаан  сумын  Эрүүл  мэндийн  төвд шархны анхны цэгцлэлт хийлгэж, галзуугийн эсрэг вакцины I-р тунг хийлгэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ