Хот хоорондын автобус осолдож, хоёр хүн нас барж, 30 гаруй хүн гэмтжээ

Дорноговь-Улаанбаатар чиглэлд зорчиж байсан хот хоорондын зорчигч тээврийн том оврын автобус өнөөдөр өглөөний 06 цагийн орчим Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас жолооч, 1 зорчигчийн амь нас хохирч, 30 орчим хүн бэртсэн байна. Гэмтсэн хүмүүсийг Замын-Үүд хотын нэгдсэн эмнэлэг анхны тусламж үзүүлэн эмчилж байгаа бөгөөд галт тэргээр Улаанбаатар хот руу тээвэрлэхээр бэлтгэж эхэлсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Ослын шалтгааныг тогтоохоор тус алба ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ