Агаарын бохирдолтой үед амралтын газруудыг хөнгөлөлттэй үнээр үйлчлэхийг уриалав

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас агаарын бохирдолтой үед амралтын газруудыг иргэдээ хөнгөлөлттэй үнээр амраахыг уриаллаа. Тодруулбал, Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Цэвэр агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэхийг уриалав. Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж, өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. Одоогийн байдлаар “УБ-2” зочид буудал хоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэл бүх өрөө 20 хувь, “Чингис Хааны хүрээ” амралтын газар даваагаас пүрэв гарагт бүх гэрүүд нь 50 хувь, “Redrock resort” хоёрдугаар сарын 5  хүртэл бүх өрөө 20 хувь, “Terelj star resort” гуравдугаар сарын 31 хүртэл пүрвээс ням гараг хүртэл гэрүүд нь 24-40 хувь хямдрах, амарсан хоногоосоо шалтгааалан үнэгүй амрах эрх зэрэг хөнгөлөлтүүдийг зарлажээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ