МСҮТ-ийн багш нарын цалингийн урамшууллыг 10 хувь болгон нэмжээ

Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд багшилж байгаа багш нарын сарын үр дүнгийн урамшуулал нь таван хувь байдаг ажээ. Үүнийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлж, ерөнхий боловсролын сургуулийн багш нартай адил 10 хувь болгохоор төсөвт санхүүжилтийг нь тусгажээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас журмыг нь баталж урамшууллын санхүүжилтийг нь улирал тутамд олгох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ