Улсын дугаар 1, 6-гаар төгссөн автомашинтай иргэд энэ сард татвараа төлнө

Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоо 1, 6-ын тоогоор төгссөн бол жолооч иргэд сард багтаан Авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацааг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тооноос хамаарч зохицуулдаг болсон. Үүнд:
- 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард,
- 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
- 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ