Монголын зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монголын зохиолчдын 90 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж МЗЭ-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. МЗЭ-ийг 1969 онд 40 жилийн ойгоор нь Сүхбаатарын одонгоор шагнаж байсан бол ийнхүү хагас зуун жилийн дараа төрийн дээд одонгоор шагнасан байна. Өчигдөр болсон МЗЭ-ийн 90 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолтын үеэр Монгол Улсын Засгийн газрын шагнал шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг яруу найрагч М.Уянсүх, А.Лхагва, орчуулагч Ж.Оюунцэцэг, утга зохиол судлаач А.Мөнх-Оргил, зохиолч Т.Султан нарт хүртээснийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өгч баяр хүргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ