НИТХ: Хотын даргыг сонгох санал хураалт эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилуулах асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

Санал хураах хайрцгийг шалгуулаад нийт саналын 44 хуудас бэлдсэн талаар мэдээллээ.  Ирвэл зохих 45 төлөөлөгчөөс  43 нь ирсэнб айна. 

Саналын хуудсанд хоёр нэр дэвшигчийн нэр бичсэн бөгөөд хуулийн дагуу 50+1 буюу олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхий сайдад уламжилна гэлээ.

Мөн нэр дэвшигчийг дугуйлаагүй цагаан хуудас гарсан тохиолдолд хүчинтэй юм байна.

50+1 санал авахгүй тохиолдолд дахин санал хураалт явуулна гэлээ. Санал хураалтыг хажуугийн хүндэтгэлийн өрөөнд явуулна гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ