Алга болсон гэх Д.Аззаяа охин эмээ өвөөгийндөө байсан

Нэгдүгээр сарын 7-ны өдрийн 11 цагийн орчимд 10 настай охин Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх мэдээлэл цацагдсан. Далайжаргалын Аззаяа охиныг одоо хүртэл олдоогүй хэмээн зарим хэвлэл мэдээлэл болон цахим орчинд нийтлэж байгаа. Харин охиныг маргааш нь буюу нэг хоногийн дараа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмээ өвөөгийнхөө гэрт байсныг олж мэдсэн байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэлийн төвийн мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад: Гэрээсээ гараад сураггүй алга болсон гэсэн мэдээлэл ар гэрээс нь нэгдүгээр сарын 7-ны өдөр ирсэн. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн эрэн хайх ажиллагаа явуулсан. Харин маргааш өдөр нь буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр эмээ өвөөгийнхөө гэрт байсныг тогтоосон. Тухайн охин гэртээ ганцаараа байх үедээ гэрээсээ гарч явсан байсан. Ингэхдээ гудамжинд явж байсан хүнд төөрчихлөө хэмээн хэлээд эмээ өвөөгийхөө гэрийг зааж өгөөд хүргүүлсэн байсан гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ