Бишкек хотын оршин суугчид хятадын эзэгнэлийг эсэргүүцэж байна


Бишкек хотын оршин суугчид Кыргызстанд хятадын иргэд хууль бусаар цагаачилж байгааг эсэргүүцэхээр өчигдөр өглөө Ала-Тоо талбайд жагслаа гэж 24 kg сайтад бичжээ.

Өмнө нь цагдаа нар хятадын түрэмгийллийг эсэргүүцсэн идэвхтэнүүдийг саатуулсан байна. Тэдний талынхан цуглаан зохион байгуулж, саатуулагдсан хүмүүсийг суллахыг шаарджээ.

Уг арга хэмжээг хуулийн дагуу зохион байгуулсан, өдрийн нэг цаг хүртэл ийм арга хэмжээ явуулах зөвшөөрөл надад бий гэж цуглаан зохион байгнуулсан Аманбол Бабакулов хэлсэн байна.

Гэвч цуглаанд оролцогчид тарах гэж яараагүй бөгөөд эрх баригчдын төлөөлөгчидтэй уулзахыг шаардсаар байжээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин