Энэ сарын 20-ноос нийт нутгаар дулаарна

Монгол түмний уламжлалт их баяр Цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан бууз, баншаа хийх тохиромжтой цаг агаарын нөхцөл байдлыг иргэд ЦУОШГ-аас ихээр лавлаж, асууж байгаа аж. Иймээс бууз банш тас сайхан хөлдөх тохиромжтой өдрүүд энэ амралтын өдрүүдээр тохиож байгааг дуулгаж байна.

Цаашдаа буюу нэгдүгээр сарын 20-ноос нийт нутгаар ихээхэн дулаарах төлөвтэй байгаа тул та бүхэн өнөө, маргаашийн өдрийг алдалгүй буузаа хөлдөөж авахыг зөвлөж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ